Монгол Улс өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102 дугаарт жагсжээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа жиргэжээ.
Тэрбээр "Дэлхийн эдийн засгийн чуулганаас тооцон гаргадаг Өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 2019 онд 141 орноос 102 дугаарт жагсжээ. Макро эдийн засгийн тогтворгүй байдал, дэд бүтэц, зах зээлийн хэмжээ, санхүүгийн систем зэрэг үзүүлэлт манай улсын үнэлгээг хойш татаж байна" гэжээ.
Энэхүү индексийг 12 бүлэг бүхий 103 шалгуур үзүүлэлтээр тооцдог аж.