Нийслэлийн ардчилсан намын даргын сонгууль боллоо. Нийслэлийн Ардчилсан намын даргад М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар нэр дэвшиж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Эхний санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй тул 2 дахь шатны санал хураалт хийхээр болсон юм. Ингэхдээ М.Тулгат бага саналтайгаар хасагдаж дараагийн шатны санал хураалтад Д.Бадарсан, Т.Батцогт нар өрсөлдсөн бөгөөд Т.Батцогт 56.1 хувийн санал авч ялалт байгуулснаар нийслэлийн АН-ын даргаар сонгогдлоо.
Т.Батцогтын хувьд Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж, олон жил дүүргээ төлөөлж буй улстөрч. Эдийн засагч мэргэжилтэй, Нийслэлийн чөлөөт ардчилсан оюутны холбооны тэргүүнээс улс төрийн гараагаа эхлүүлсэн аж.
Боловсрол:
• 1993-2003 онд Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор,
• 2003-2008 онд ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургууль,
• 2009-2010 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр,
• 2019 оноос Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн докторант
Ажлын туршлага:
• 2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,
• 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,
• 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
• 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,
Сонгуульт ажил:
• 2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,
• 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
• 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
• 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,
• 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,
• 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
• 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч.
Сэтгэгдэл (1)