УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.
Ялын бодлогыг хэчнээн чангарууллаа ч, авлигын эсрэг хэчнээн хууль баталлаа ч авлига буурахгүй байгаагийн шалтгаан нь дээрээ хүмүүс нь долоон жилийн туршид их хэмжээний хулгайд холбогдсонтой холбоотой л доо. Одоо бүр барьцах хандлагатай болсон. МАН ялагдахаас өмнө идэж, уугаад авъя гэдэг хандлагатай болсон.
Нүүрсний тээврийг 3 сая төгрөгөөр хийдэг байсныг 120 сая болгож нэмэгдүүлээд хулгайгаа хийсэн. Өнөөдөр энэ нь 20 сая төгрөг болсон байна, бүр илүү буулгах ёстой. С зөвшөөрлийн өртөг ч түүн дотор орсон гэсэн үг. 2016 онд зүгээр нэг цаас байсан юм.
Нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд экспорт нэмэгдэж рекорд тогтоолоо л доо. Авлига хээл хахууль бол монголын хөгжлийн хойш татаж буй хүчин зүйл.
Нэгэндээ барьцаалагдсан хүмүүс үг хэлж чадахаа больсон. Хариуцлага тооцохгүй болохоор бүх шатны албан тушаалтнууд барьцаж байна. Ялын бодлогыг их хурал чангалаад өгчихсөн. Асуудалд холбогдсон хүмүүсийг шийтгэх хэрэгтэй.
М.Дэвээ