УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ирэх жил дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэх баталгаа хэр байна вэ. Өнгөрсөн жил баталсан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байгаа вэ. Инфляцад өнгөрсөн жил нөлөөлсөн зүйл нь мах байсан бол өнөө жил гурил нэмэгдэж орж ирж байна. Цалин, тэтгэвэр нэмээд үр дүн гарахгүй байна. Арижлааны банкуудыг олон нийтэд нээлттэй болгоно гэсэн юу болж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)