УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ипотекийн зээлийг найман хувиас зургаан хувь руу оруулах асуудалд Монголбанк идэвхтэй ажилламаар байна. Би төв банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 24 хувийн хүүг найман хувь руу буулгасан. Үр дүнд нь ард түмэн л хожиж байгаа юм.
Монголбанкны алдагдал бол бодлогын алдагдал. Ашгийн бус байгууллага гэдгийг ойлгох ёстой. Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэхэд 400 гаруй тэрбум шаардлагатай юм билээ.
Гуравдугаарт, манай төлбөрийн тэнцэл 790 сая ам.долларын ашигтай, худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гэвч өгөөж нь бодит эдийн засагт ирэхгүй байна. Зах зээл дээр валютын хомсдол үүсээд байна. Бодлогын шинэ хэрэгслүүд нэвтрүүлэх шаардлага байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)