ЦЕГ-аас цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, алба хаагч энэ хэрэгт холбогдсон гэх мэдээллийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, хурандаа Д.Манлайбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай албанд ажилладаг алба хаагч цахим мөрийтэй тоглоомд нэр холбогдсон гэх мэдээлэл гарсан. Энэ цахим мөрийтэй тоглоомын үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад алба хаагчийн нэр холбогдсон. Бид хуулийн хүрээнд шалгаж байгаа.
Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаа. Алба хаагчийг албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ.
Үүргээ гүйцэтгэж буй алба хаагчийн ард гэр бүл, амьдрал, нийгмийн харилцаанд оролцох эрх байгааг тооцож, мэдээллийг олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна. Цагдаагийн албанд мянга мянган алба хаагчид ажилладаг. Үндсэн хуульд заасан шүүхийн байгууллагын эцэслэн шийдвэрлэх тогтоолгүйгээр хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун