Ардчилсан намын 4.11 мэдээллийг хөтөлбөр эхэллээ. Энэ үеэр тус намын ҮБХ-ны гишүүн Д.Батсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улс 33,8 тэрбум долларын өртэй. 12-13 тэрбум ам.долларын ДНБ-тэй ийм л улс болсон. Монгол Улсыг айл гэж үзвэл жилдээ 12-13 тэрбум ам.долларын орлоготой, 33,8 тэрбум өртэй айл л гэсэн үг. Энэ айл өрөө төлөхийн тулд гурван жил ямар ч зардал гаргахгүйгээр өрөө төлснөөр гурван жилийн дараа өргүй болох боломжтой. Айл болгон өртэй.
Улс маань ч, айл өрх ч өрийн дарамттай байна. Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалтай эдийн засаг байна.
Төсвөөс санхүүжилт авдаг байгууллагууд, уул уурхайн салбарын бизнесүүд өргүй байна. Бусад бүх бизнесийн салбарууд өрийн дарамттай байна. Төсөв хэт данхайсан нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ" гэв.
Д.Батчулуун