Ардчилсан намын 4.11 мэдээллийг хөтөлбөр эхэллээ. Энэ үеэр тус намын гишүүн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол төрийн бүх эрх мэдэл МАН-ын хулгайч нарын гарт байна. Энэ хүмүүст Монгол Улсын иргэний алтан амь үнэ цэнэгүй болсон байна. Иргэд өөрийнхөө мөнгөөр өөрийгөө угаартуулах нүүрсийг худалдан авч байна. Сайжруулсан шахмал түлшийг түлж 2023 оны есөн сарын байдлаар 53 хүний амь эрсэдсэн байна. Сүүлийн гурван жилтэй харьцуулахад энэ тоо гурав дахин өссөн байна. Энэ бусармаг үйлдлийг энэ нөхдүүд үргэлжлүүлж байна. Сайжруулсан шахмал түлш хүний биед хортой эсэх судалгаа байхгүй.
Төсвөөс их наяд төгрөгийг сүүлийн таван жилд зарцуулсан байна. МАН-ын хулгайч нар шахмал түлшээр бизнес наймаа хийдэг.
Гэр хорооллын айлуудад дахин зуух нийлүүлэх тухай яриад эхэлсэн. Улаанбаатар хотыг утаанаас салгахын тулд дэд бүтцийн хөгжлийг дэмжихгүй байгаад байна. Төлсөн татварынхаа мөнгөөр хортой угаартай түлш нэрээр худалдан авалт хийдэг. МАН-ын хүний алтан амийг бодохгүй байгаад харамсаж байна" гэв.
Д.Батчулуун