УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Инфляц 15 хувьтай байхад цалинг 10 хувиар өсгөөд үр дүн гарахгүй. 100 төгрөгний орлоготой хүний цалинг 110 төгрөг болгоод өсгөлөө. Гэтэл инфляцын 15 хувийг хасвал 95 төгрөг болж байгаа биз. Ийм л төсөв баталсан. Тиймээс мөнгөний бодлогын орон зай байхгүй. Ийм болохоор зээлийн хүү буурахгүй. Үр дүнд нь бизнес хийх боломжгүй болно. Үр дүнд нь төсвөөс хамааралтай, төсвийн тендерт ордог, нууж хаадаг ногоон цавчаа руугаа л буцаад явчихаж байна. Энэ бодлого олон жил явсан. Сонгуулиар дахиад л явчихлаа. ҮҮнийг шүүмжилж байгаа хүмүүсийг би дэмжиж байгаа.
Хууль зөрчсөн төсөв ороод ирлээ би удирдахгүй, чи зөрч гэж байгаа нь буруу боловч төсөв батлахгүй гэсэн УИХ-ын даргын үйлдэл зөв шүү дээ. Бүгд ингэж явах хэрэгтэй.
Төсөв хэтэрхий тэлсэн. Сонгуулийн төсөв болсныг судлаачид бүгд ярьсан" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)