УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн гишүүдийн томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшиж буй Л.Өлзийсайхан үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн зорилго, зориулалт гэдэг бол хүний эрхийг хамгаалах, төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршдог. Тийм учраас үндсэн хуулийн үзэл санаа, заалт бүрд шингэсэн тэр агуулгыг тайлбарлан хамгаалдаг оюун ухааны онолын шүүх бол Үндсэн хуулийн цэц гэж миний бие үздэг. Иймд миний бие
- Нэгт, Үндсэн хуулийн зарчимд үнэнч ажиллана
- Хоёрт, Үндсэн хуульд үнэнч ажиллана
- Гуравт, мэргэжилдээ үнэнч ажиллана" гэв.
Д.Батчулуун