Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн 65-р зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэлээ.
Хууль зүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй 18 жил гүйцэтгэж, Тэр дундаа МУИС-ийн хууль зүйн сургуульд 15 жил багшилж, эрх зүйн онол, үндсэн хууль, парламент судлалын чиглэлээр 10 гаруй нэг сэдэвт бүтээл, ном гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаач болон олон нийтийн хүртээл болгосон. Шүүх эрх мэдлийн болон хууль тогтоох үйл ажиллагааны практикыг судлах чиглэлээр АНУ, ХБНГУ, Япон, Франц, БНСУ, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны покторын зэргийг "Парламентын хуралдааны дэг, эрх зүйн харицуулсан шинжилгээ" нэг сэдэвт бүтээлээр хамгаалсан. Дэд процессор цолтой.
Ажилласан байдал:
1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.
1998-2002 онд МУБИС, 2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажиллаж байжээ.
2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд ШЕЗ-ийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 онд ЗГХЭГ-т газрын даргаар тус тус ажиллаж байсан.
2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв. Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж буй бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байв.
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт 25 жил ажилласан мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг хуримлтлуулсныг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж буй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.