УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Хянан шалгах түр хорооны гишүүд хуралдаа сууж бай. Ард түмэн хүсэн хүлээгээд байгаа асуудлыг хэлэлцэхээс хойш сууж байгаа мэт парламентын нэр хүндийг унагааж болохгүй. Тийм хүмүүсийг солих хэрэгтэй. Үүнийг шуурхайлах хэрэгтэй байна. Хуралд оролцохгүй байгаа хүмүүст хатуу сануулж байна" гэв.
Д.Батчулуун