УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Төсөв баталчхаад та нар их баяр баясгалантай суугаад байна. Төсвийг нохой амаараа нийлүүлээд л хаялаа даа. Ард иргэдийн амьдралд дэм болохгүй нэрмээс л болно.
Монгол төрийн бодлогын хана нохой амаараа нийлээд байна. Төсвөө зас. 2024 оны төсөв Монголыг дампууруулна.
Монголбанкны мөнгөний бодлого төсвийн бодлоготой уялдаагүй. Ч.Хүрэлбаатар гэж худал ярьдаг нөхөр ирээдүй өв санг аваад идчихсэн. Та нар юу хийж суудаг юм бэ. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрын үгийг бурханы үг гэж бодоод байгаа юм уу. Энэ хоёр улсыг чинь дампууруулж байна. Энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцээч ээ. Нөгөө 100 мянган хүний санал яасан бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)