Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-нд амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өгөв.
"Анги байгууллага, цэргийн алба хаагчдын харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинж чанартай асуудал гарвал бүх шатны албан тушаалтан би өөрөө хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямар шалтгааны улмаас гэдгийг л тогтоох хэрэгтэй.
Цэргийн анги салбар дээр дэглэх, яргалах харилцаа байхгүй.
Оюутан бол цэргийн албанаас чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалт байхгүй. Цэрэг татлагын протоколыг бид үзсэн. Өнөөдөр цэргийн албанд татагдсан залуучуудын 21 хувь нь оюутан.
Зэвсэгт хүчний анги салбаруудад олон жилийн элэгдэлд орсон. Тухайн ангийн хувьд цонх хагарсан цуурсан асуудал байсан. Тэр бол анги хариуцсан захирагч дарга нарын ажилтай холбоотой" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)