Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Шинээр батлагдсан төсөл хөтөлбөрийн төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерүүд зарлагдаад, ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. 4,9 их наяд төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ. Томоохон салбаруудыг дурдвал,
- Зам тээврийн салбарт 1,5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 80 төсөл, арга хэмжээ
- Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл
- Соёлын салбарт 153,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 44 төсөл
- Барилга салбарт 423,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 59 төсөл
- Эрчим хүчний салбарт 202,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 35 төсөл
- Эрүүл мэндийн салбарт 398,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 73 төсөл байна.
Баялаг бүтээг нарыг дэмжсэн, хөдөө орон нутагт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, хөдөө орон нутагт тэнцвэртэй хөгжлийг хангах төсөв болно гэж харж байна" гэв.
Д.Батчулуун