Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Юуны өмнө Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдрийн хуралдаанаар уг хэрэгтэй холбоотой Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонссон. Улмаар Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ын сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулсан. Зэвсэгт хүчний удаа дараа болж буй асуудлыг урьд нь 2021 онд хүний эрхийн дэд хороогоор хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолыг цэргийн ангиуд хэрхэн мөрдсөн бэ гэдэгт дүгнэлт гаргана. Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа" гэв.
Д.Батчулуун