Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-ны өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагын 102 утсанд арваннэгдүгээр сарын 13-ны өглөө 06:21 минутанд Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан цэрэг нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу мөрдөн байцаах алба, шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг тус газар очиж, мөрдөн шалгах хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
Арваннэгдүгээр сарын 12-ны өглөө талийгаач нэгдүгээр салааны 25 байлдааны хамтаар өглөөний бослогтоо босоод, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, хоол, бүжгийн сургуулилт хийх, цас цэвэрлэх зэрэг тухайн ангийн цагийн хувиарын дагуу үйл ажиллагаанд оролцсон.
Тухайн өдрийн 22:34 минутанд амралтын байдалд орсон. Маргааш өглөө нь 06:00 цагт бослого зарласан. Бослогоор талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барьсан байсан. Задлан шинжилгээний дүгнэлт гаргуулахаар өгсөн. Ар гэрийн зүгээс камерын бичлэгийг үзье гэдэг хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу бичлэгийг үзүүлэх тухай өргөөлөгчид нь өчигдөр мэдэгдсэн. Буяны ажилтай холбогдуулан бичлэгийн маргааш үзье гэсэн. Өнөөдөр 13 цагт үзэхээр болсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)