Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн тав дахь өдөр 2024 оны төсвийн хууль батлагдлаа. Ирэх оны эдийн засгийн гол макро ач холбогдол бол деполт болох эрсдэлээс энэ жил бүрэн гарч чадсан. Энэ жилийн төсвийн орлого давсан байдлаар биелэх нь гэсэн урьдчилсан прогноз бий. Далд эдийн засагтай тэмцсэний үр дүнд гарч ирсэн хамгийн эхний боломжоороо цалин хөлсийг нэмэхээр болсон. Энэ жил нийт 1,9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоороо тодотгол хийж байгаа нь энэ.
Ирэх жил цалин хөлсний нэмэгдлүүдийг жилээр нь баталгаажуулж, төсөвтөө оруулах суурь зардал бий. Энэ зардал 3,4 их наяд төгрөг болж байгаа. Үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх.
Ирэх жил 4,9 их наядаар нэмэгдсэн гэж байгаа зардлын 70 хувь нь буюу 3,4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл юм. 20 хувь нь ирэх жил хэрэгжиж эхлэх хоёр том багц хууль байна. Боловсролын хууль, Нийгмийн даатгалын багц хууль. Мөн нэг удаагийн арга хэмжээнүүдийн зардал багтсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)