Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар асуултад хариуллаа.
Тэрбээр “Түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах бодлогоо эргэж харна шүү. Их тойрууд нэмж барилга барих эсэхийг би бүгдийг нь зогсоохгүй, НИТХ журам гаргаад ЗГ-т танилцуулна.
Нэгдүгээр эмнэлгийн хашаан дотор 20 давхар барилга барихыг би зөвшөөрөхгүй.
Хэд хоногийн өмнө болсон тэг зогсолтыг харсан байх. Хүйтрээд, оргил ачааллын үед ТЭЦ-3, ТЭЦ-4 рүү нэмэлтээр 28 удаа воган таталт хийхэд л таг зогсчихож байгаа юм. Автозамын сүлжээнд байгаа автомашины дээд тааз тулчихсан байна. Үүнийг зогсоох уу, үгүй юу гэдгийг НИТХ-аар л шийднэ. Энэ бүх эрхүүдийг НИТХ-д олж авч ирнэ. Ингээд хамтдаа түгжрэл, агаарын бохирдлын эсрэг шийдвэр гаргана.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тодотгол оруулна. Аз жаргалтай энэ тэр гэсэн уянгын халилаа больж, тулгамдсан асуудлаа шийдье" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)