Боловсролын сайдын эх хэлний боловсрол "ж,ч,ш"-ийн дүрэм дээр таг гацжээ. Эсвэл монгол хэлний зөв бичих дүрэм Л.Энх-Амгаланд хамаарахгүй юм болов уу. Дээрх гурван үсгийн дараа "эр үгийн ы залгана" гэж хэнээр заалгасан юм бол.
Түүнчлэн "200 мянга" гэхийг үгээр эсвэл тоогоор бичих учиртай боловч "К" хэмээн товчилж, цахим хэрэглээ болон цаг үеийнхээ яруу алдрыг бадраав. Бас болоогүй, цэг тавьсан бол зай авах, таслал тавьсан бол зай авах ч бүр өнгөрчээ, бүх үгээ нийлүүлээд биччихээгүй нь цол.
Жиргээ ч бай, зөв бичих хэрэгтэй юм шүү. Тухайн зүйл нь мэдээллийн чанартай хэдий ч утга агуулга гэж "өрөөл дутуу" юм. Боловсролын шинэчлэл гэж ам хуурайгүй ярих мөртөө салбарын нэр хүндээ хүн бүрийн зөв бичиж дадсан "Багш" гэх үгтэй хамт шавартай хутгажээ.
Уг нь “Eduten” платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200,000 гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай юм байна. Мөн багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем гэж буй.
М.Жаргал
Сэтгэгдэл (10)