Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Морин хуурийн чуулгад хүртээх талаар ЕТГ-аас мэдээллээ. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тэргүүн зэргийн Чингис хаан одонг Монгол Улсын Морин хуурийн чуулгад олгохоор болсонд гүн талархал илэрхийлье. Морин хуурийн чуулга бол 20 гаруй жилийн түүхтэй. Сонгодог, язгуур, орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй.
Морин хуур бол Монгол Улсын, Монгол хүний оюун санааны илэрхийлэл юм. Мөн түүх соёл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим билээ.
Энэхүү хөгжмийг хөгжүүлэх, түгээх, сурталчилан таниулах ажлыг Морин хуурийн чуулга маань авч явдаг. Энэ ч утгаараа 2003 онд Юнескогоос энэхүү хөгжмийг бүртгэж авсан. Үүнээс гадна Морин хуурийн чуулга бол Монгол Улсын соёлын элч. Олон улсын томоохон тайзуудад Морин хуурийн чуулга байнга очиж тоглодог. Морин хуурийн чуулгаар дамжуулан тус хөгжмийг дэлхийн сонгодог хөгжим болгоход анхаарч ажиллана" гэв.
Д.Батчулуун