Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаандаа Дарханы замын ажилд гүйцэтгэгчээр ажилласан нэгэн компанид давууу байдал олгосон хэмээн үзэж, хэрэг нээсэн юм.
Сэтгэгдэл (1)