УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа.
2024 оны төсвийн хууль батлагдсанаар нэгдсэн төсвийн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, 1,505.3 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байхаар тооцжээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиуд нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл (1)