УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуув. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариулт өглөө.
О.Цогтгэрэл: 2024 оны төсөв бол сонгууль угтсан, хуульчилсан авлигыг баталгаажуулж буй төсөв
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төсвийг дагасан хуулиад батлагдах гэж байна. Энэ төсөв бол сонгууль угтсан, хуульчилсан авлигыг баталгаажуулж буй төсөв болж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Хууль зөрчиж хэлэлцэж байна. Аль социализмын жилүүдэд баталсан, бүрэн эрхт төлөөлөгч томилох хуулиар та нар хэд хэдэн БЭТ томилсон. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авна" гэв.
Д.Тогтохсүрэн: Хууль зөрчөөгүй
Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газар төсвөө батлуулсан жишгээр бид батлах гэж байна. Өнөөдөр 2024 оны Улсын төсвийн төслийг дагуулж оруулж ирсэн 20 орчим хуулийн төслийг батална. Дараа нь улсын төсвөө батална. УИХ хууль зөрчөөгүй. Та холбогдох газар хандана биз" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)