УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Их чухал хууль орж ирж байна. 10 тэрбум гэхээр бага л санагдаж байна. Тоног төхөөрөмж нь байвал аймаг, сумын эмнэлгүүдэд хагалгаа хийх чадвартай эмч нар бий. Тоног төхөөрөмж л хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн асуудал маш чухал. Явж явж хүүхдийг бүр багаас нь чихэрлэг ундаанаас хол бай гэж эцэг эхчүүд нь анхаарахаас гадна эрүүл мэндийн хичээл ямар байна вэ. Технологи нэвтрүүлэх, эмч нараа сургах, төлбөрийг нь төлөх дарааллаар байвал ямар вэ" гэв.
Д.Батчулуун