УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Намайг сайдаар ажиллаж байхад эх орондоо эмчилж чаддаггүй 39 өвчин байсан. Гурван жилийн хугацаанд бид 26 болгосон. Энэ тоо одоо буурахгүй байна. Эрүүл мэндийг дэмжих санд бид төсвөөс мөнгө төсөвлөж чадвал технологи нэвтрүүлж, эмч нараа багаар нь гадаад сургах, мөн гадаадын туршлагатай хүмүүсийг эх орондоо авчирч чадна.
Гурван жилийн хугацаанд эмчилж чадахгүй өвчний тоог 13-аар буулгасан. Учир нь бид гадаадад олноор нь сургасан.
Энэ төвлөрч байгаа 10 тэрбумаа нэн түрүүнд эх орондоо эмчилдэг болох тал дээр нь зарцуулах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун