УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Эрх баригчид нүүрсний хулгай, ногоон автобус, ЖДҮ, Хөгжлийн банк, төмөр замын хулгай хийчихсэн учраас нэгэндээ барьцаалагдчихсан. Ямар ч хариуцлага тооцож чадахгүй нөхцөл байдалтай байна гэж иргэд хэлж байна. Хариуцлага тооцохгүй бол ард иргэд аюул болох гэж байна, хөөе. Үүнийгээ ухаар. Үнсэн товрог болох нь. МАН, АН хоёр үл бүтэх нөхдүүдээсээ болоод ийм асуудалд орж болохгүй. Хулгайчдад хариуцлага тооцохыг шаардаж байна.
Тав дахь өдөр янз бүрийн, сонин сонин өөртөө таалагдсан зүйлийг л Ерөнхий сайдын цагаар хэлэлцэж байна. Энэ цагтаа хулгайтай хэрхэн тэмцэж байгаа талаар заавал ярихыг УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд болон та бүхнээс шаардаж байна" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)