УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлж, асуулт асуулаа.
-Хүн, малын антибиотикийн хэрэглээ замбараагүй болсон. Үүнтэй холбоотойгоор антибиотикт тэсвэртэй нянгийн тоо ихэссэн. Энэ бол зөвхөн хүний эрүүл мэндийн асуудал биш. Антибиотикийг хэрэглэсний дараагаар биед нь эмийн үлдэц байдаг. Тэгэхээр баахан эм тан хэрэглэчихсэн малын мах идэж байгаа нь худлаа биш үнэн. Энэ асуудлыг тухайн хуулиар зохицуулж чадаж байна уу. Мал, амьтны эм бүртгэлтэй бүртгэлгүй дураараа хэрэглэдэг байдлыг зохицуулалт бий юу.
Хамаа замбараагүй вакцинжуулалт, антибиотикжуулалт нь мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх арга мөн эсэхэд анхаарах цаг болсон.
Бид 70 сая малтай. Малын эмчийн асуудлыг хувийн салбар руу хаячихсан. Одоо 300 мянган мал нэг эмчтэй байна шүү дээ. Энэ нь малыг эрүүлжүүлэх, эмчлэх бодлого алдагдсаны тод жишээ.
ХХААХҮ-ийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээч н.Алтангэрэл: Эм бэлдмэлтэй холбоотой асуудал бол эм, эмнэлгийн хэрэгслээр Хүн эмнэлгийнхтэй нэг хуулиар зохицуулагддаг. Мал амьтны эмийн хуулийн зохицуулалтаар тусад нь хуулийн төсөл боловсруулж байна. Эмийн үлдэгдэл, бичил биетний тэсвэржилттэй холбоотой асуудлыг зохицуулчихсан, хэрэгжүүлээд явж байгаа.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)