УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өнгөрсөн гурван жил намайг сошиалаар хоёр эхнэртэй хууль батлуулах гэж байна гэж гүтгэсэн. Монгол Улс нэг эхнэр, нөхөртэй байх үзэл баримтлал явж байгаа. Гэр бүлийн хуулиар яавал гэр бүл салахгүй байх уу гэдэг талаас нь заалт оруулж ирэх ёстой. Тэтгэмжийн асуудал маш чухал байна. Эцэг нь төлбөрийн чадваргүй. Архи уугаад явчихсан асуудлыг яах юм бэ. Иргэдтэй уулзахад эрсдэлийн сан байгуулах тухай санал тавьдаг. Гэр бүлийн сэтгэл зүйчид хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)