УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.
Тэрбээр "Хайр сэтгэл бол хуульчлагддаггүй. Энэ бол ёс суртахууны асуудал. Хуульчилж болдог, чаддаг, огт болдоггүй харилцаа гэж бий. Бид тэр хүмүүсийн хайрыг харж, мэдэрч чадахгүй. Хосуудыг гурав дахь хүн рүү харсан нь хайр, шохоорхол, дурлалын аль болох нь бүү мэд шүү дээ. Дотор нь ороогүй болохоор би мэдэхгүй. Тиймээс өөр хүн рүү харж болохгүй, хазаж болохгүй гэж хуульд бичиж болохгүй шүү дээ. Тиймээс эрхэм гишүүн маань ойлгож хүлээж аваарай" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)