УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуув.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нууц амрагийн харилцаанаас болж, жилд 6000 хос салж, 10 мянган хүүхэд өнчирч байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг яах вэ? Эрүүгийн хуулиар яллах хэрэгтэй. Гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг нийгэмд бий болгомооргүй байна. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх юм" гэв.
М.Жаргал