Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Мушгиад байгаа болохоос хууль батлагдангуутаа маргааш нь хэрэгжих гээд буй зүйл биш. Тодорхой угтвар нөхцөлүүд бүрдэж байж хэрэгжинэ. Юу юугүй төлбөртэй бүс тогтоохгүй. Нэгт нийтийн тээврийг хүртээмжтэй, хуваарийн дагуу явдаг болгох асуудал бий. Үүнд зориулж замуудын эгнээг өргөтгөх зэрэг зохион байгуулалтыг төлөвлөж байна. Ирэх жилээс хэрэгжүүлнэ. Иргэдээс авсан мөнгөө буцаагаад зам харилцаа, нийтийн тээврийг сайжруулахад зарцуулна. Гэр хорооллын орчныг бүрдүүлж чадвал тэнд дутагдаад байгаа нийгмийн суурь үйлчилгээг ойртуулна. Автобусанд суух гэж 3 километр явдаг дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлаас богино хугацаанд гаръя гэж төлөвлөөд ажиллаж байна" гэв.
М.Дэвээ