ЦХХХ-ны сайд Н.Учрал Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх 86 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зөвшөөрөл гэсэн нэргүй хэр нь маш олон янзийн бүртгэлүүд байна. Хүсэлтээ илгээгээд зөвшөөрөл авах хугацаа маш урт. Тухайн зөвшөөрөл ямар шалтгаанаар гарсан нь тодорхой бус. Үйлчилгээ явуулах, бизнес эрхлэхэд маш хүндрэлтэй байна гэдэг хүсэлт гомдлыг тавьдаг байсан. 1,6 сая хэрэглэгчтэй, 36 сая хандалттай И-Монголиа системд холбосон. Тус систем дотор И-бизнес гэсэн булан бий. Үүнийг зөвшөөрөл гэж андуурч байна. Бид өмнө нь 360 зөвшөөрлийг И-бизнес булангаар дамжуулан олгож байсан. Нийслэлд хамгийн эрэлттэй арван үйлчилгээг И-монголиа системд оруулсан. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх 76 шинэ үйлчилгээг нэмж байна. Ийнхүү нийт 86 үйлчилгээг нэвтрүүллээ" гэв.
Д.Батчулуун