Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Ногоон автобусны өмнөх гэрээг хэсэгчлэн цуцалсан. Үүнтэй холбоотойгоор 134 тэрбум төгрөг шилжсэн байсан. Үүнд АТГ шалгалтын ажиллагаа явуулж байна. Үлдсэн 180 тэрбум төгрөгт тааруулж, олон улсын нээлттэй тендер зарласан, энэ сарын 24-нд нээгдэнэ. Судлаад үзэхээр энэ мөнгөөр доод тал нь 600 автобус авах юм билээ. Мөн тендерт оролцогч талаас ямар санал ирэхийг харгалзана. Бид бол 600-700 автобус авах хүлээлттэй байна. Ингэхээр нийслэлд нийтдээ 1,200 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэсэн үг.
Гэхдээ автобусны тоог нэмлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Автобусны явах маршрутыг тогтоодог хуйвалдааныг зогсоох ёстой.
Богино холбоосоор эргүүлэх буюу аль болох саадгүй зорчих чиглэлүүдийг тогтоохгүй бол өнөөдөр Толгойтоос Офицер, Шархад хүрдэг маршрутыг тодорхой компаниуд тогтоолгож аваад өөрсдөө л явж байна. Энэ бүх зүйлийг цэгцэлнэ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)