УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан болон иргэн уг асуудлаар шийтгэгдэж байгаагүй юм билээ. Энэ хуулийн 21,9 заалт дэмжигдэх юм бол энэ заалтын дагуу аливаа иргэн, хэвлэл мэдээллийн ажилтан энэ заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх ёстой. Энэ зарчим дээр энэ асуудлыг дэмжиж байгаа шүү. Мөрдөн байцаалтын нууц задруулаад шантаажлах зүйл их байдаг. Нууцыг нь задруулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой" гэв.
Д.Батчулуун