Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрх баригч нам шүүхийг өөрсдийн гар, хөл болгож байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа. Иргэдэд шударга ёсны үйлчилгээг хүргэдэг шүүх байгаа бол иргэдийн мөнгөө залилуулсан асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ. Иргэдийн эрх нь зөрчигдөөд ирэхээр хууль цагдаагийн байгууллага ажиллаа хийдэггүй. Шүүх хурал нь хэдэн жилээр үргэлжилдэг. Сөрөг хүчний хүмүүсийн асуудал дээр түргэвчилсэн шугамаар шүүх нь хуралддаг. Эрх баригч намын өөрсдийн хүмүүс ял биш, торгуультай гардаг. Нэг бол ялаас мултардаг. Эрх баригч нарын халаасны шүүх болж байна. Ерөнхий сайд шүүх рүү дайрч, увайгүй загнасаас болж буй. Ерөнхий сайд аа, та ухаан зар. Та Монгол төрийн Ерөнхий сайд болохоос биш МАН-ын дарга гэдэг өнцөгөөс битгий төрийн ажлыг хий" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)