УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулиуд дээр түргэдэх, лутаа харсан зүйлүүд анзаарагдаж байна. Ялангуяа, эрүүгийн хуулийн асуудал бол хүний хувь заяатай холбоотой учраас маш сайн, нарийн нягтлах хэрэгтэй.
Гадуур нэг ийм яриа яваад байна. Айраг ууснаас болоод ял авчих гээд байгаа гэх юм. Тэр талаар тодруулга авъя. Спиртний хэмжээнд хүрэх үү, үгүй юу. Айраг ууснаас болж шоронд орох тохиолдол гарах хууль болчих вий.
Хоёрдугаарт, Тээврийн хэрэгсэл дотор скүүтэр багтах уу. Скүүтэртэй уучихсан явж байгаад хүн мөргөвөл яах вэ. Гадаадад энэ чиглэлээр тусгайлсан хууль гаргасан шүү.Тээврийн хэрэгслийн соёлгүй харилцаа замын түгжрэлд их нөлөөлж байгаа. Өөрсдөө машинаа зам дээр тавиад явчихаараа тоохгүй байна. Хэлэхээр урдаас тоохгүй сүртэй юм гэдэг. Гэсэн мөртлөө хүн машин тавьсныг хараад новш чинь гээд уурладаг. Энэ ёс зүйн төлөвшлийг арилгах ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)