УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Цаг уурын гамшигт үзэгдлээс болж эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь нас эрсэдсэнд гүнээ харамсаж байна.
Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсон малчдын эдийн засгийн хөшүүргээр дамжуулж хөдөө орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах талаар нэг ч хөрөнгө тавьсангүй.
Бид 70 сая малтай гэж сайрхаж ярьдаг. Малчдыг эдийн засгийн бодлогоор дэмжиж тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон. Малчид байхгүй бол хэдэн жилийн дараа гаднаас ажиллах хүч авах уу. Малчдаа, залуусаа орон нутагт ажилла гэж уриа лоозон яриад ямар ч үр дүнгүй болсон" гэв.
Д.Батчулуун