УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Сонгуулийн төсвийг буцааж авах ёстой. Улсыг өрөнд оруулсан төсөв байж болохгүй. Тойрог дээр чинь 3 орчим тэрбум төгрөг тавина гэж УИХ-ын гишүүдийг авлигадах байдлаар төсөв баталж байна.
Монгол Улсын хувь заяагаар тоглож болохгүй. Тиймээс энэ төсөв өө буцааж аваад, засаж янзал.
Улсын төсвийг алдагдалгүйгээр батлах хэрэгтэй. Би УИХ-ын гишүүнээр ажиллахдаа тойрогтоо нэг ч төгрөг тавиулж байгаагүй. Хэдэн төгрөг тавьчихаад УИХ-ын гишүүдийн амыг барих гэсэн үйлдлийг Б.Жавхлан зогсоомоор байна" гэв.
Д.Батчулуун