УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2024 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгт хоёр хоногийн завсарлага авах хүсэлт тавьж, завсарлага авлаа. Тодруулбал, бүлэг ирэх оны төсвийн талаар хэлэлцэж, "зарим дагалдах хуулийн төсөл болон төрийн өмчит ААН-үүд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаална гэсэн хууль нь авлига, хулгайн асуудлыг хууль ёсны болгох гэж байна" хэмээн үзсэн учир уг шийдвэрийг гаргажээ.
М.Жаргал