Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин мэдээлэл өгөв.
Тэрбээр "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийг төлөөлөх түвшинд бизнесийн байгууллагуудыг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Тиймээс танхимын хуулийг өөрчлөх нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана.
Үүнд:
- Татварын орчин бизнесийн салбарт хүнд байна.
- Зээлийн олдоц, зардал, хүүтэй холбоотой асуудал.
- Мэргэжлийн боловсон хүчин, ажилчдын олдоц, тэдний тогтвортой байдал чухал.
- Төр, засагтай холбоотой төрийн байгууллага хоорондын уялдаа болон авлига, хүнд сурталтай холбоотой асуудлууд бизнесийн салбарт тулгарч буй асуудал.
Хувийн хэвшлийн хийж чадах бизнесийг төр хийдэг. Үүнтэй холбоотой өнөөдөр танхимын хууль дэмжигдэж, УИХ-аар орж хэлэлцэгдэх болсон" гэв.
М.Дэвээ