Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Хуулиндаа "эрүүл бүс" гэдэг үг оруулаагүй байж худлаа ярихаа боль. Ер нь та нар монголын малыг эрүүлжүүлье гэж хуулийн төсөл оруулж ирээд байгаа юм уу, хэдэн мах экспортолдог ААН-үүдийн эрх ашгийг хамгаалах гээд байгаа юм уу. Баруун, зүүн аймгуудад малын махны үнэ өртөг арай бага байгаа. Үүнийг нь түшээд эрүүл бүсийн тухай ярьж байгаа юм. Малчид малаа эрүүлжүүлэхийн төлөө явж, эрүүл мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж чаддаг л болох ёстой. Төрийн бодлого ингэж л явах ёстой. Далд санаа нь тайлбараараа гарч ирээд байж таарахгүй шүү.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Одоо бүр туйлшраад явчихлаа. Монголын мал аж ахуйг хамгаалалттай бүс болгоод жижигрүүлээд, жижигрүүлээд явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг олон улсын стандартаар боловсруулсан. Зөвхөн хэрэгжүүлэхэд л тодруулах зүйлс байна. 70 сая малаа эрүүл болгох, монгол хүн эрүүл байхын тулд нэмэлт өөрчлөлтүүд оруулж ирэх гээд байна. Хамгаалалттай бүс гэдэг нь жижиг ААН-үүдийг л хэлээд байна шүү дээ.
М.Дэвээ