Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үг хэлэв.
Тэрбээр "Бид хөрөнгө санхүү, боломжид тулгуурлаж эрүүл бүсийг байгуулах ёстой. Улс даяар эрүүл бүс байгуулна гэдэг маш их зардалтай. Бүх малыг, ялангуяа бод малыг бүрэн бүртгэл хяналтад оруулна. Ээмэгжүүлнэ гэсэн үг. Ийм зардал одоогоор байхгүй. 17 аймгийн эрүүл бүс болгоно гээд чадаагүй. Тиймээс баруун гурван аймаг, Хөвсгөл, Дорнод гэсэн чиглэлээр ЗГ-ын тогтоол гарсан. Бусад нь тусгаарлагдсан аж ахуй хэлбэрээр мах, махан бүтээгдэхүүнийг экпортод гаргах боломжтой" гэв.
М.Дэвээжаргал