Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдээс саналыг https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар дамжуулан авч эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 3,122 буюу нийт санал өгсөн иргэдийн 96 хувь нь "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах"-ыг дэмжсэн байна.
Тодруулбал, 1960-1962 оны хооронд баригдсан нийтдээ 8000 орчим м2 бүхий барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж барих нь зөв үү, эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар анх удаа нийслэлчүүдээс санал авч буй нь энэ юм.
Нийслэл өмчийн эзэн учир түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн гэх мэдээллийг Хотын дарга өгсөн билээ.
Сэтгэгдэл (18)