Засгийн газрын ээлжит /2023.11.08/ хуралдаан болж байна. Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан онцолсон. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ.