Үндэсний чанарын чуулган "Стандарт ба хөгжил" сэдвийн хүрээнд болж байна. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үг хэлэв.
-Эрээний хил хаахад монгол хүний ажлын байр үгүй болдог, эрээн хаахаар айлын амьдрал зогсдог өрөвдөлтэй цаг үе бидний өмнө байсан. Үүнийгээ цар тахал хүртэл мэдэхгүй явсан.
Эрээн хилээ хаахад бүхэл бүтэн туурга тусгаар улсын амьдрал зогсож байсан гунигтай, гашуун үеийг бид туулсан. Үүнээс гарахын тулд хил гаалийнхаа чадавхыг нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн замыг нээх, Америк болон Вьетнам руу ачаа, зорчигч тээврийн замыг нээх зэрэг олон ажил хийгдэж байна.
Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд гамшиг ослын тоо нэмэгдэж байна. Геополитикийн асуудал, зөрчилдөн сөргөлдөөнтэй байсан улсуудын хооронд мөргөлдөөн болж байна. Энэ нь далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог манай улсад амаргүй нөлөө үзүүлж буй. Гэхдээ үүний ард бид хамтдаа гарна. Өөр нам, өөр үзэл бодолтой байж болно. Гэхдээ бидний эдэлж буй зовлон нэг, зорилго нэг учраас нэгдэж асуудалд ажил хэрэгчээр хандах ёстой.
Чанар бол амжилттай бизнес, эрүүл нийгмийн харилцаа, засаглалын зөв тогтолоо төдийгүй бидний амар тайван амьдралын баталгаа юм.
2023 оны турш "Стандарт ба хөгжил" аяны хүрээнд идэвхтэй оролцсон ААН-үүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Чанарын шагналын эзэн болсон байгууллагуудад баяр хүргэе. Та бүхэн бол энэ улсын байж, байж болохгүйн улаан шугамыг татаж байгаа. Аливаа зүйл эмх цэгцтэй, эрэмбэ дараатай, хэм хэмжээтэй байх тусмаа ажил эзэнтэй, эзэн нь хариуцлагата, хариуцлага нь стандартаар зохицуулагдсан байх тусмаа бидний зорилго, зорилт биелэнэ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)