АН-ын бүлэг мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв.
-Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулийг үндэслэж, Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилж байна. Энэ чинь агуулгаараа хүчингүй болсон байх магадлалтай, Үндсэн хуулийн цэцэд асуудал үүсгэх ёстой хууль. Энэ хуулийг үндэслээд шууд худалдан авалт, ил тод бус, нээлттэй бус, өрсөлдөөнгүй зүйл рүү явж байна.
Мөн биржийн тухай хуулиар "стратегийн ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд биржийн бус арилжаагаар зарж болно" гэж байгаа юм. Энэ бүгд юуг илэрхийлээд байгаа юм. Нөгөө авилгатай тэмцэнэ гэсэн уриа лоозон хааччихсан бэ? Далд, нууц худалдан авалтыг ингэж өөгшүүлж байна. Үүний цаана ямар ашиг сонирхол нуугдаж байгаа юм бэ.
Тэнд БЭТ томилоод ихэнх хуулийн үйлчлэл, шууд худалдан авалт хийх эрхтэй болгож байна. Нөгөө талд биржийн хуулийг өөрчлөөд биржээр арилжихгүй болгочхоор БЭТ шууд худалдан авалтын гэрээг урт хугацаагаар хийнэ. Ингээд ард түмний уурлаж, бухимддаг нүүрсний гэрээ, авилгын тогтолцоог хуульчилж өгөх гэж байна шүү дээ. Оффшорыг хуульчлах гэж байна.
Үүний цаана удахгүй болох улс төрийн сонгууль гэх мэт олон зүйл бэлдэж байгаа юм биш биз. Мянга, мянган ногоон автобусуудыг хуулийн дагуу оруулж ир гэж байгаа юм уу. УИХ-аар орж ирж байгаа хуулиудын хүрээнд ноцтой зкүйл хөндөгдөж байна.
М.Дэвээжаргал