Дарханы дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг энэ долоо хоногт нээхээр болжээ. Энэ талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө.
"Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дөрвөн эгнээгээр нээхээр замчид ажиллаж байна. Иргэдэд амласан ёсоор 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны дотор хөдөлгөөнийг нээнэ. Уг замын аюулгүйн тойргууд дээрх хурд сааруулагчийг энэ жилдээ ашиглахааргүй хуулуулсан. Харин суурь болон өнгө хучилтын зөрүү дээр цохио байгааг засаж, хүйтэн асфальтаар тэгшилж байна. Замын хэвтээ тэмдэг тэмдэглээг хийж дууссан, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр замын босоо тэмдэглэгээнүүдийг хийж дуусна. Ингээд цаад хугацаа Лхагва юм уу, Пүрэв гарагт дөрвөн эгнээгээр зорчуулахаар замчид ажиллаж байна" гэв.