БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөл 2019 оноос эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон холбогдох албаныхан өнөөдөр тус төслийн явцтай танилцлаа.
Хотын дарга Х.Нямбаатар:
“Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хууль батлагдвал ирэх жилээс хэрэгжих гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажлыг эхлүүлнэ.
Нийслэлийн зүгээс нэгдүгээр ээлжид нам давхрын, 12 мянган айлын орон сууцны төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс төслийн хүрээнд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлана.
Уг тендер, сонгон шалгаруулалтад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой” хэмээв.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл (1)