УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын авто татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн 73.2 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.